Хууль зүй дотоод хэргийн яам

A+ R A-

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ 2013 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН

Эрх зүйн шинэтгэлийн стратегийн төлөвлөлт, хууль зүйн нэгдсэн бодлогын удирдамж, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, хууль зүйн боловсрол, эрх зүйн сургалт, сурталчилгаа, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, хуульчдын өөрөө удирдах байгууллагатай харилцах, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэхэд чиглэсэн дор дурдсан ажлыг 2013 оны эхний хагас жилд хийж гүйцэтгэлээ.

 НЭГ. ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ, СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД:

 1.1. Эрх зүйн шинэтгэлийн стратегийг төлөвлөх, хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хүрээнд:

 Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 4.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлүүлсэн.

 Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар батлуулсан.

 Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ МОНГОЛ ХҮНзорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд дараах хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-ын 2013 оны хаврын чуулганаар хэлэлцүүлж байна. Үүнд:

  • Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай
  • Цагдаагийн албаны тухай
  • Маршалын албаны тухай
  • Гэрч, хохирогчийг хамгаалах тухай
  • Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай
  • Мөрдөх албаны тухай

Хилийн шалган нэвтрүүлэх албаны иргэдийн баримт бичгийг шалгах асуудлыг боловсронгуй болгох ажлын хүрээнд Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байна.

Бусад хуулийн төсөл боловсруулалтын шатанд байна. Тухайлбал, Гэмт хэргийн тухай хуулийн төсөл, Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн төсөл болон дагаж гарах хуулийн төслийг дурдахын зэрэгцээ мөн Сайдын тушаалаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Захиргааны ерөнхий хууль, Нийтийн эрх ашгийг хамгаалах тустай үйл ажиллагаатай холбоотой багц хууль, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай, Эрүүгийн хэргийн шийдвэр гүйцэтгэлийн тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, мансууралтай тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийн тухай, Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Архивын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 14 хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

 Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг тус бүр тухайн хуультай холбоотойгоор бусад хуульд орох нэмэлт, өөрчлөлт, мөн дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг боловсруулах ажил үргэлжилж байна.

 1.2.Боловсруулж буй хуулийн төслийн үр нөлөөг тандан судлах, судалгаа хийх ажлын хүрээнд:

 Хуулийн төслийн хүрээнд интернет эх сурвалжийн хайлт хийж материал цуглуулах, орчуулга хийх холбогдох байгууллагын мэргэжилтнүүдтэй уулзаж мэдээлэл цуглуулах, байгууллагуудаас санал авах, ирсэн саналыг нэгтгэх, анализ хийх, ажлын хэсгийн уулзалтыг давхардсан тоогоор 2-5 удаа зохион байгуулаад байна. Үүнд:

 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийн хурлыг нийт 2 удаа зохион байгуулж, хуулийн төслийн үзэл баримтлал болон төслийн анхны хувилбарыг боловсруулсан,

 Эрүүгийн хэргийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн төсөл, түүний үзэл баримтлалыг боловсруулах ажлыг эхлүүлсэн, Хуулийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ээлжит хурлыг зохион байгуулан ажиллаж хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулж байна.

 Захиргааны ерөнхий хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд Азийн сан болон Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоотой хамтран орон нутагт, 3 шатны захиргааны хэргийн шүүхийн шүүгчид, яам, агентлагийн хуулийн хэлтсийн мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, гарсан саналыг нэгтгэн хуулийн төсөлд тусгасан.

Согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн төслийн эхний хувилбарыг боловсруулж, ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлэв. Түүнчлэн уг хуультай холбогдуулж гадаад улс орны тухайлбал: Казахстан, Беларусь, Австрали зэрэг улсын хууль тогтоомжийг судалсан.

 Архивын тухай хуулийн ажлын хэсэг 4 удаа хуралдаж, хуулийн төсөл болон үзэл баримтлалын төслийн эхний хувилбарыг боловсруулсан. Хуулийн төслийн өмчийн харилцааг зохицуулсан бүлэгт ХЗҮХ-ээр судалгаа хийлгээд байна.

 Хуулийн төслийн үр нөлөөг тандан судлах ажлыг зохион байгуулж, Хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийн үр нөлөөг судлах, үнэлгээний тайланг боловсруулан удирдлагад танилцуулсан.

 

ХОЁР. ХУУЛЬ ЗҮЙН НЭГДСЭН БОДЛОГЫН УДИРДАМЖААР ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД:

          2.1. Эрх зүйн шинэтгэлийг бодлогын удирдамжаар хангах, Үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох талаар:

              Хотыг дахин хөгжүүлэх тухай, Хилийн боомтын тухай, Хаягжуулалтын тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг 25 хуулийн төслийн үзэл баримтлалыг батлан хүргүүлсэн.

             Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орлогын албан татварын тухай, Далай ашиглах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Олуулаа” зэрэг 11 хуулийн төслийн үзэл баримтлалыг судлан үзэж буцаасан.

               УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн санаачилсан “Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын санаачилсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг УИХ-ын гишүүдийн санаачилсан 25 хуулийн төсөлд Засгийн Газрын санал дүгнэлт бэлтгэж хүргүүлсэн.

               УИХ-ын гишүүн Я.Содбаатар нарын санаачилсан "Засгийн газарт үүрэг өгөх тухай", УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн санаачилсан "Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай" зэрэг Улсын Их Хурлын 7 тогтоолын төсөлд санал дүгнэлт бэлтгэж хүргүүлсэн.

              Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, "Аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих тухай", Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, МУ-ын ЗГ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдэд санал боловсруулан хүргүүлсэн.

             Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, хүчингүй болгох журам батлах тухай, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол батлах тухай, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай зэрэг Улсын Их Хурлын 12 тогтоолын төслийн үзэл баримтлалыг батлан хүргүүлсэн.

            Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын талаар авах арга хэмжээний тухай, Төрийн өмчийг 2013-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай, 30 улстай дипломат харилцаа тогтоох тухай, Жагсаалт батлах тухай, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” зэрэг Улсын Их Хурлын 6 тогтоолын төслийн үзэл баримтлалыг буцаан хүргүүлэв.

             Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, "Газрын тухай", "Газрын төлбөрийн тухай", "Газрын кадастрын тухай" хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 25 хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл өгсөн.

              Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол батлах тухай, Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгосон газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах тухай зэрэг Улсын Их Хурлын 10 тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл өгсөн.

               МУЗГ, Японы ОУ-ын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах экспортын зээлийн хэлэлцээрийн төслийн тухай, Хууль бусаар хил давуулан гаргасан үлэг гүрвэлийн ясыг АНУ-аас МУ-д буцаан олгохтой холбоотойгоор байгуулах "АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах албаны мэдэлд ирсэн өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх гэрээ"-ний төслийн тухай зэрэг ЗГХТТ, Ерөнхий сайдын 14 захирамжийн төсөлд санал боловсруулан хүргүүлсэн.

 

              МУЗГ, АХБ хооронд "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4: Нэмэлт санхүүжилт", "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл"-ийн зээлийн хэлэлцээр, ХБНГУ-ын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх" төслийн Нэмэлт зээлийн хэлэлцээр болон "Эрчим хүчний үр ашиг II" төслийн зээлийн 2 хэлэлцээрт хууль зүйн дүгнэлт гарган хүргүүлэв.

 

              “Эрдэнэс Таван толгой” ХХКомпанийн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах, иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг ЗГ худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журамд нэмэлт оруулах тухай, "2013 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил зориулалтыг батлах тухай", Сайд нарын Бага хурлын дүнгийн тухай зэрэг 204 Засгийн газрын шийдвэрийн төслийг хянаж санал бэлтгэсэн.

Тайлангийн хугацаанд Засгийн газрын 29 удаагийн хуралдааны нийт 39 материалыг бэлтгэн сайдад танилцуулсан.

 

2.2. Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хянаж бүртгэх болон улсын нэгдсэн сангийн талаар:

 

Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн Улсын нэгдсэн бүртгэлд 37 шийдвэр бүртгэж, 30 шийдвэрт дүгнэлт, зөвлөмж хүргүүлж, 12 шийдвэрийг буцаан хүргүүлж, бүртгэлтэй шийдвэрийн өөрчлөлтийг хянаж хүлээн авсан 10, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн талаар 40 лавлагаа өгсөн. .

2.3.Хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн үндэсний санг бүрдүүлэх, зохих журмын дагуу хөтлөх, системчлэх, картын санг бүрдүүлэх талаар:

 Хууль тогтоомжийн үндэсний санд шинээр хууль, хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай-80 /бие даасан 10, нэмэлт, өөрчлөлт-70/ Ерөнхийлөгчийн зарлиг-18, УИХ-ын тогтоол-40,   Засгийн газрын тогтоол-202, ҮХЦ-ийн шийдвэр-2, Ерөнхий сайдын захирамж-15, нийт 357 эрх зүйн акт бүртгэгдсэн.

 Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн тухай-61, УИХ-ын болон Засгийн газрын тогтоолд оруулсан нэмэлт өөрчлөлт-131 нийт 192 актаар 419 актын хяналтын хувь буюу эх сурвалжид хөдөлгөөнийг тусгасан.

           Эрх зүйн актын ангилагчийн дагуу 2012 онд батлагдсан Засгийн газрын тогтоолын хэм хэмжээ тогтоосон актыг сонгож 162 карт хөтлөгдсөн бөгөөд энэ ажлын хүрээнд УИХ-аас батлагдсан тогтоолын жагсаалт, 2012 онд батлагдсан актаас салбараар ялган нэрээр нь жагсаалт гаргах ажлыг эхэлсэн.

           Аппаратын /давхардсан тоогоор/ 194 ажилтанд 386 эрх зүйн актаар лавлагаа өгөгдсөн байна. Мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Гадаад харилцааны яам, ХСИС, ҮХЦ, ССАЖЯ, Хас банк, Өмгөөлөгчдын холбоо, ЭЗХЯ, ГИХАЭГ, Байгаль орчны яам, Худалдаа хөгжлийн банк, Зам тээврийн яам зэрэг байгууллагын ажилтнууд холбогдох актаар лавлагаа авсан байна. Сүлжээгээр шинээр бүртгэгдсэн актын талаар 8 удаа мэдээллийг байршуулав.

           Мэдээллийн зориулалтаар 1992-2012 оны болон 2013 оны 4 дүгээр сар хүртэлх УИХ-аас баталсан тогтоолын жагсаалтад хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн сангийн тухайн онуудын хяналтын хувийг нэг бүрчлэн шалгаж хүчингүй болгосон тогтоолыг жагсаалтад тэмдэглэн хүчин төгөлдөр үйлчилж буй тогтоолын тоог гаргасан. Үүнд нийт 2531 тогтоол батлагдснаас хүчинтэй 2374, хүчингүйд тооцсон-157 тогтоол байна.

 ГУРАВ. ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ, БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНЫ

АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД:

          3.1. Эрх зүйн шинэтгэлийн бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх, ажлыг уялдуулан зохицуулах талаар:

 Засгийн газрын 2004 оны 135 дугаар тогтоолоор баталсан “Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухал объектын жагсаалт”-ыг шинэчлэн батлах тухай Засгийн газрын 2013 оны 91 дүгээр тогтоол, Улаанбаатар хотод замын хөдөлгөөний хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, ЦЕГ-аас Нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулан цагдаагийн 120 алба хаагч ажиллуулж байгаа ажлын санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын 2013 оны 111 дүгээр тогтоолыг тус тус батлуулсан.

 Мөн УБЕГ-ын дүрэм батлах тухай, нэгдсэн хорих ангийн барилга барихтай холбогдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хорих 407 дугаар ангийг мөн дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хорих 409 дүгээр ангийн байршилд, Хорих 409 дүгээр ангийг Хорих 407 дугаар ангийн байршилд тус тус шилжүүлэн байршуулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах тухай Засгийн газрын тогтоолыг тус тус батлуулсан.

Засгийн газрын 2005 оны 169 дүгээр тогтоолоор цагдаагийн гэрээт хамгаалалтад шилжүүлсэн Ашигт малтмал ашиглах лиценз бүхий аж ахуйн нэгжүүдийн алт олборлох үйлдвэрлэлийн талбай-г хамгаалах объектын жагсаалтаас хасуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Засгийн газрын 2004 оны 135 дугаар тогтоолоор баталсан “Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухал объектын жагсаалт”-д нэмэлт оруулах тухай /Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв болон үйлчилгээний байрууд/ Засгийн газрын тогтоолын төсөл, Засгийн газрын 2001 оны 122 дугаар тогтоолоор баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль үйлчлэхгүй батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон тусгай зориулалтын байгууламж, техник, тоног төхөөрөмж, галт зэвсэг болон үйлчилгээний жагсаалт”-д нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг тус тус боловсруулан ЗГХЭГ-т хүргүүлсэн.

 Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар 2013 онд хэлэлцүүлэх асуудлын жагсаалтад тусгагдсан “Гадаадын харьяат болсон уугуул Монгол иргэдийн талаар болон гадаадын иргэд Монгол улсад нэвтрэх зөвшөөрөл, бүртгэл, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох талаар баримтлах бодлого”-ын төслийг боловсруулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.

 Хууль зүйн сайдын тушаалаар “Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа олгох заавар”, хууль тогтоомжийн хүрээнд ялтай эсэх лавлагааг “тодорхойлолт”-оор авах эрх бүхий байгууллагын жагсаалт, холбогдох маягтын загвар, “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх журам”, “Хорих ангийн дотоод журам”, “Баривчлах, цагдан хорих байрны дотоод журам” болон ГИХАЭГ, ШШГЕГ, УБЕГ, АЕГ, ШШҮХ, ХХЕГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоог тус тус шинэчлэн батлуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын харьяа “Хүч” спорт хороо, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа “Хилчин” спорт хороо, Хууль сахиулахын их сургуулийн харьяа “Соёмбо” спорт хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” спорт хороодыг өөрчлөн зохион байгуулж, Хууль сахиулахын их сургуулийн харьяа 90 хүний орон тоо бүхий “Соёмбо” спорт, сургалтын төвийг байгуулах тухай Хууль зүйн сайдын тушаалыг боловсруулж батлуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Банкны өр барагдуулах газраас хүлээн авсан зээлийн баримт бичиг, зээлийн төлбөрт хураагдсан эд хөрөнгийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх үүрэг бүхий Хууль зүйн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалын төслийг боловсруулан батлуулсны дагуу 85 зээлдэгчид холбогдох 807.040.649 төгрөгийн, нас барсан 399 зээлдэгчид холбогдох 1.128.455.133 төгрөгийн, эд хөрөнгө хураан авч дуусгавар болгосон 1.413.656.867 төгрөгийн зээлийн баримт бичгийг балансаас хасах асуудлыг Сангийн сайдад уламжлан шийдвэрлүүлсэн.

 Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 313/316 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлэгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнд, онц хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн болон чанга, түүнээс дээш дэглэмд ял эдэлж байгаа ялтныг клиникийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, орон нутгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлж эмчлэхийг хориглоно” гэсэн заалтыг хүчингүй болгуулах тухай Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалыг 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/05/10 тоот тушаалаар батлуулсан.

Хууль зүйн сайдын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/47 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Уг ажлын хэсгээс Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, удирдлагуудад танилцуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.

Хууль зүйн сайдын 2013 оны 05 дугаар 29-ний А/116 дугаар тушаалаар Хууль зүйн цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх төслийг хэрэгжүүлэх нэгж байгуулах шийдвэрийг батлуулсан. 

Хууль зүйн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2013 оны 3 дугаар сарын 06-ний өдрийн А/41/55 дугаар хамтарсан тушаалаар “Жолоочийн даатгалын баталгаа”-г хэрэглэх хугацааг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл дахин сунгасан. Хууль зүйн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн А/15/09 тоот хамтарсан тушаалаар “Галт зэвсэг, сумыг улсын хилээр оруулах үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах комисс”-ын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлуулсан.

 Хууль зүйн сайдын 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн А/122 дугаар тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 102 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулсан.

 Цагдаагийн байгууллагын албан хаагчид албан үүргээ гүйцэтгэж яваад бэртэж гэмтсэн, эрүүл мэндэд нь хохирол учирсан, нас барсан талаархи судалгааг аймаг нийслэлийн хэмжээнд сүүлийн 10 жилийн байдлаар нэгтгэн гаргасан.

 

3.2.Орон нутгийн хууль зүйн албадтай харилцах, арга зүйн удирдлагаар хангах талаар:

 Хууль зүйн сайдын аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан 2012 оны гэрээний биелэлтийг дүгнэн, 2013 онд хамтран ажиллах гэрээг байгуулсан.

Аймаг, нийслэлийн Хууль зүйн хэлтсийн 2012 оны эрх зүйн ажлын тайланг нэгтгэн дүгнэсэн бөгөөд Өвөрхангай, Өмнөговь, Дорнод аймгийн хуулийн хэлтсүүд ажлын үр дүнгээр тэргүүлсэн байна.

“Хууль зүйн сайдаас орон нутгийн хууль сахиулах багууллагуудад хүргүүлэх албан даалгавар”-ыг орон нутагт хүргүүлэн биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна.

Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний орон нутаг дахь алба, нэгжийн үйл ажиллагаанд хийх шалгалтын жишиг удирдамжийн төслийг боловсруулж, батлуулсан.

   2013 оны 2 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Аймаг, нийслэлийн Хууль зүйн хэлтсийн дарга нарын сургалт-семинарыг Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр зохион байгууллаа. Уг сургалтанд 21 аймгийн хуулийн хэлтэс, нийслэлийн хууль эрх зүйн хэлтсийн дарга нийт 22 хүн оролцов.

 

3.3.Хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаа, нэгдсэн бүртгэл, нотариат, өмгөөллийн үйл ажиллагааны талаар:

 УИХ-аас “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийг баталсантай холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ХЗС-ын тушаалаар хуульчдын нэгдсэн бүртгэл, Хуульчдын холбоог байгуулах бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

 Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн хуралдааныг зохион байгуулж, тус зөвлөлд иргэдээс ирүүлсэн 19 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэн хариу өгсөн.

 “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн эмхтгэл 4200 ширхэг,   дээрх хуулийг нэг мөр ойлгох зорилгоор бэлтгэсэн хялбаршуулсан гарын авлага 650 ширхэгийг аймаг, нийслэлийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэст хүргүүлэв.

 Тайлангийн хугацаанд хуульд заасан үндэслэл, журам, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, МӨХ-ны санал, МӨХ-ны Сахилгын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Хууль зүйн сайдын 10 удаагийн тушаалаар 41 хүнд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгуулахаар, 5 өмгөөлөгчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээр, 1 хүний тусгай зөвшөөрлийг хүчингүйд тооцуулахаар тус тус тушаалын төсөл боловсруулж шийдвэрлүүлэв.

 Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлт, МНТ-ын саналыг үндэслэн Хууль зүйн сайдын 5 удаагийн тушаалаар 3 хүний нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээж, 3 хүний тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, 2 хүний тусгай зөвшөөрлийг Нотариатын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүй болгож шийдвэрлүүлсэн.

Хууль зүйн сайдын 15 удаагийн тушаалаар 19 аймгийн 29 сум, аймгийн зэрэглэлтэй 1 хот, 2 тосгон, нийслэлийн алслагдсан 1 дүүрэг(Багахангай)-гийн Засаг даргын Тамгын газрын даргад Нотариатын хуульд заасан үндэслэл, журам, холбогдох сумын Засаг даргын захирамж, аймаг, нийслэлийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсээс уламжилсан саналыг тус тус үндэслэн нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэх зөвшөөрөл олгуулж шийдвэрлүүлэв.

 

3.4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын 2013 оны төлөвлөгөө боловсруулж, батлуулсан.

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг ХЗСайдын 2013 оны 1 дүгээр сарын 28-ны А/11 тоот тушаалаар батлуулсан. Тус дэд зөвлөлийн 6 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Дэд зөвлөлийн 2013-2016 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан.

 Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах журам-ыг боловсруулан ХЗСайдын тушаалаар батлуулж, сонгон шалгаруулалтын товыг өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан төрийн бус байгууллага болон аж ахуйн нэгж байгууллагын дунд нээлттэй зарлаад байна.

 “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх бодлого зөвлөлдөх уулзалтыг 2013 оны 3 дугаар сарын 4-ны өдөр зохион байгуулсан. Мөн Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг хамгаалах ажлын хүрээнд Хүйсийн тэгш эрхийн төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Дундговь, Замын-Үүд дэхь хамгаалах байрны санхүүжилтэд тус бүр 7,0 сая төгрөг, УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст 8,500,0 төгрөгийн шаардагдах тоног төхөрөөмжийг гардуулж өгсөн.  

 Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Нийслэлийн цагдаагийн газар, Мэргэжлийн хяналт, Хүүхдийн төлөө газар, Мэдээлэл технологийн газар, НЗДТГазар, Онцгой байдлын газар, Хүүхдийн хаяг тогтоох төвтэй хамтран интернет тоглоом, интернэт кафены газрын үйл ажиллагаанд гэнэтийн шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь засуулах арга хэмжээ авсан.

    Өсвөр үеийнхнийг гэмт хэргээс урдчилан сэргийлэх чиглэлээр тэдний дунд архидалт, хар тамхидалт, мансуу­рахын хор хөнөөлийн талаар Монголын Скаутын холбоотой хамтран сарын аян зохион байгуулсан. Хил, гаалиар зорчигчдод чиглэсэн хар тамхи, мансууруулах бодисыг зөөж, тээвэрлэх эрсдлээс урьдчилан сэргийлэх сурталчилгааны материалыг бэлтгэж нийтлүүлэх, богино хэмжээний шторкийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран хийж байна.

     “Дэлхий нийтээрээ хар тамхи, мансууралтай тэмцэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ЕТГ-ын Иргэний танхимд Онол практикийн бага хурал зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд 6 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатарын талбай дээр “Дэлхийн нийтээрээ хар тамхи, мансууралтай тэмцэх өдөр” зориулсан өдөрлөгийг иргэд олон нийтэд зориулан зохион байгууллаа.

    2013 оны 3 дугаар сарын 22-нд Сонгинохайрхан дүүргийн “Малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хууль зүйн яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга хийсэн.

      3.5.Иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр:

 Улсын хэмжээнд 35 Эрх зүйн туслалцааны төв ажиллаж байгаа бөгөөд 2013 оны 6 сарын 10-ны байдлаар нийт 6491 иргэн эдгээр төвүүдэд хандсан байна. Үүнээс 814 төлбөрийн чадваргүй иргэнд өмгөөллийн туслалцаа үзүүлсэн байна.

 Эрх зүйн туслалцааны төвийн нийт 36 өмгөөлөгчийн 2013 оны гэрээг шинээр байгуулан баталгаажуулж, шинээр эрх зүйн туслалцааны төвд 5 өмгөөлөгчийг шалгаруулан авч гэрээ байгуулсан байна.

 Эрх зүйн албан бус сургалтанд 16215 иргэнийг хамруулж, давхардсан тоогоор хууль зүйн үнэ төлбөргүй анхан шатны зөвлөгөөг 4462, хууль тогтомжийн талаарх лавлагаа, мэдээллийг 1167 иргэнд өгч тусалжээ. Мөн 784 иргэнд эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичиг боловсруулж өгсөн байна. Иргэд хоорондын 12 маргааныг эвлэрүүлэн зуучилсан байна.

      3.6. Сургалт, сурталчилгааны чиглэлээр:

           Иргэдийн эрх зүйн сургалт, сурталчилгааны чиглэлээр 2012-2013 онд харьяа агентлаг, байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг”-г боловсруулж, Төрийн нарийн бичгийн даргаар батлуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажилласан бөгөөд төлөвлөгөөнд тусгагдсан нийт 36 ажил, арга хэмжээг зохион байгуулсан.

          Монголын үндэсний радиогоор сар бүр явуулдаг Шинэ товчоо радио зохиомжит нэвтрүүлгийн 2013 оны жилийн хөтөлбөрийг гаргаж, эхний хагас жилд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд холбоотой хууль тогтоомж”, Албан татвар төлөх иргэний үүрэг ба Үндсэн хуулийн хэрэгжилт, “Ойн тухай хууль”, “Тамхины хяналтын тухай хууль”, “Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль”, “Иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль” сэдвээр тус тус зохиомж бэлтгэж МҮОНР-оор орон даяар нэвтрүүлсэн.

 Тайлангийн хугацаанд эрх зүйн мэдээллийн 1982 лавлахад нийт 1189 иргэн хандсан бөгөөд 486 иргэн биечлэн ирж хууль зүйн зөвлөгөө авсан байна.

Дэлхийн банкны төсөлтэй хамтран хөдөө, орон нутгийн иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох, “Таны хуулийн хөтөч” гарын авлагын үр өгөөж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Таны хуулийн хөтөч” болон Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх аяныг зохион байгуулсан.

   Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран хүүхэд, залуучуудад хууль зүйн салбарын үйл ажиллагааг танилцуулах, хууль, эрх зүйн мэдлэг олгох зорилготой нээлттэй өдрийг 5 дугаар сарын 9, 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулав. Дээрх арга хэмжээнд нийт 90 хүүхэд, оюутан залуучууд хамрагдав.

 “Иргэдийн эрх зүйн хөтөч” номыг иргэд ашиглахад хялбар, энгийн ойлгомжтой болгох зорилгоор бүлэг тус бүрийг салган хялбаршуулан боловсруулж, өврийн дэвтэр хэлбэртэйгээр 10 цувралаар, нийт 20 мянган ширхэгийг хэвлүүлж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Эрх зүйн туслалцааны төв, Хууль зүйн хэлтэс, баг, хороо, хэсгүүдэд хүргүүлсэн.

 3.7. Хяналт, шалгалтын чиглэлээр:

Хууль зүйн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 9 хорих анги, Нийслэлийн дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн 8 эрүүлжүүлэх байрны телехяналтын камерын системийн ашиглалт, өнөөгийн байдалд үзлэг шалгалт хийж дүнг танилцуулсан.

Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын алба, нэгжийн үйл ажиллагаанд шалгалт хийж, дүнг Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулсан.

 Иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу Хууль сахиулахын их сургуулийн зарим үйл ажиллагаа, санхүүд 2013 оны 1 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд шалгалт хийж, дүнг ХЗСайдад танилцууллаа.

 6 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд нийслэлийн дүүрэг тус бүрээс 5 нотариатчийг МНТ-ын Сахилгын зөвлөлтэй хамтран шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулахад чиглэсэн заавар зөвлөмж өгч ажиллав.


ДӨРӨВ. ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦАД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙХ,

ҮР ДҮНД ҮНЭЛГЭЭ ӨГӨХ, ДОТООД АУДИТ ХИЙХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД:

           4.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын талаар:

           Засгийн газрын 2010 оны 11 дүгээр тогтоолоор баталсан "Яам болон аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”, 2006 оны 160 дугаар тогтоолоор баталсан “Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүн, биелэлтийг дүгнэх, мэдээлэх журам”-ын хүрээнд Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2012 оны хэрэгжилт, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2012 оны 4-р улирлын хэрэгжилт, Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, Улсын Их   Хурлын 2003 оны 41, 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”, “Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, Засгийн газрын 2006 оны 64, 263 дугаар тогтоолоор баталсан “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”, “Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, Аймаг, нийслэлийн Засаг даргын Хууль зүйн сайдтай байгуулсан 2012 оны гэрээний биелэлт, Монгол Улсын Мянганы Хөгжлийн Зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын 10 зорилтын хүрээнд Хууль яамнаас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 24 арга хэмжээний хэрэгжилт, Хууль зүйн яамны 2012 оны үйл ажиллагаа, тус яаманд хэрэгжиж байгаа ХБНГУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөл, Дэлхийн банкны “Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах төсөл”, ХБНГУ-ын Ханс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрх зүйн болон захиргааны салбарт дэмжлэг туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх тухай” төсөл, НҮБ-ын “Эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг буруулах нь” төслийн хэрэгжилтэд тус тус

тус хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн.

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөөнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж үнэлгээний дүнг яамны удирдлага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бүрэлдэхүүнд танилцуулсан.

 Яамны 2013 оны 1 дүгээр улирлын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж удирдлагад танилцууллаа.

           Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 207 дугаар тушаалаар баталсан “ХЗДХСайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ын дагуу харьяа агентлаг, байгууллагын 2012 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж дүнг Сайдын шуурхай хуралд танилцуулсан.

Мөн хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын үр дүнгийн талаарх дүгнэлт, зөвлөмжийг агентлаг, байгууллага тус бүрт хүргүүлэв.

           Яамны харьяа агентлаг, байгууллагын хүний нөөцийн бүрэлдэхүүнд судалгаа хийх ажлын хэсгийг байгуулж, ажлын удирдамжийг боловсруулан Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны А/28 дугаар тушаалаар батлуулан судалгааны дүгнэлт, тайланг Сайдын шуурхай хуралд танилцуулж, судалгааны дүнг харьяа агентлаг байгууллагад хүргүүлэв.

 Хууль зүйн сайдын 2013 оны А/106 дугаар тушаалаар “ЦЕГ, ШШГЕГ, ХСИС-ийн бүх шатны удирдах албан тушаалтны томилгоо, ёс зүйн байдалд” дотоод хяналт шалгалт хийсэн.

Хууль зүйн яамны хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох ажлын хэсгийг зохион байгуулан ажиллаж, яамны нэгж тус бүрээр хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлсон.

Хууль зүйн яамны төрийн захиргааны албан хаагчдын ажлын үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох ажлын хүрээнд зохих судалгаа шинжилгээ хийж, шалгуур үзүүлэлтийн хувилбарыг гаргасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 221 дүгээр тушаалаар баталсан “Салбарын статистик мэдээллийн сан бүрдүүлэх журам”-ын дагуу харьяа агентлаг, байгууллагуудын 2012 оны болон 2013 оны 1-5 дугаар сарын статистик мэдээллээр сан бүрдүүлэн, баяжилт хийн Сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад танилцуулсан.

           Хууль зүйн яам болон түүний харьяа агентлаг, байгууллагын үйл ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалт, хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд үүсэх эрсдлийг тодорхойлох, эрсдлийн судалгааг гаргаж, эрсдлийг үнэлэх ажил хийгдэж байна.

          4.2.Дотоод аудитын хүрээнд:

 Хууль зүйн сайдын 2013 оны А/35 дугаар тушаалаар Хууль зүйн сайдын дэргэдэх дотоод аудитын хороог 7 гишүүнтэйгээр байгуулсан.

Сангийн сайдаас ирүүлсэн дотоод аудитын зөвлөмжийн дагуу Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа барилга, их засвар тоног төхөөрөмжийн ажлын гүйцэтгэл дуусахад гэрээг дүгнэсэн байдал, гэрээний хугацаа хэтэрсэн гүйцэтгэгчийн гэрээнд заасны дагуу алданги тооцох, Барилга захиалагчийн хяналтыг чангатгах, хариуцлагыг нэмэгдүүлэх мөн зураг төсвийн дагуу ажлаа гүйцэтгэх зэрэг ажилтай холбоотой зөрчлийг арилгах талаар холбогдох ажил зохион байгуулж ажиллах шаардлагыг харьяа байгууллагын удирдлагуудад хүргүүлсэн.

ШШГЕГ-ын харьяа Гадаадын иргэний түр саатуулах байрны ажилтан, албан хаагчдын цалин хөлс, нэмэгдэлтэй холбоотой асуудлаар холбогдох баримт материалыг шалгаж, илтгэх хуудсаар удирдлагад танилцуулав.

          Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран “Үр дүнд чиглэсэн удирдлагын зардал ба үр дүнгийн тооцооны аргачлал”-ын талаар яам болон түүний харьяа агентлаг байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан албан хаагчдад 4 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд сургалт зохион байгуулсан.

 Агентлаг байгуулагын хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан албан хаагчид Байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх аргачлал болон Засгийн газрын 2010 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Яам болон аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх”, 2006 оны 160 дугаар тогтоолоор баталсан “Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүн, биелэлтийг дүгнэх, мэдээлэх”, ХЗДХ-ийн сайдын 2007 оны 207 дугаар тушаалаар баталсан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх” журмыг хэрэглэх талаар сургалт хийж, гарын авлагаар хангав. Тус сургалтад нийт 23 хүн оролцсон.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, албадын албан хаагч, сумдын Засаг дарга нар болон төрийн албан хаагчдад “Захиргааны үйл ажиллагааны тухай хуулийн үзэл баримтлал, захиргааны акт, гэрээ, хэм хэмжээний акт”-ын талаар, ХХЕГ-ын нийт бие бүрэлдэхүүнд “Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал”-ын талаар, УИХ-ын Хяналт, үнэлгээний хэлтсийн нийт албан хаагчдад “Байгууллагын үйл ажиллагааны системчилсэн үнэлгээ хийх, Хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох аргачлал”-ын талаарх сургалтыг зохион байгуулсан.

Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагын аюулгүй байдал, дотоод хяналт шалгалт хариуцсан албан хаагчдад “хяналт шалгалт”-ын, дотоод аудит хариуцсан албан хаагчдад “дотоод аудит, эрсдлийн удирдлага”-ын талаар тус тус 1 өдрийн сургалтыг зохион байгуулсан.

           Яамны албан хаагчдаас сэтгэл ханамжийн судалгаа авах ажлыг “Монгол Улсын Их Сургуулийн Социологийн тэнхимийн хүрээлэн”-ээр гүйцэтгүүлж, үр дүнг Удирдлагын зөвлөлийн болон, албан хаагчдын хурал дээр танилцуулсан.

 

ТАВ. ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД:

 5.1.Олон улсын байгууллагууд болон гадаад орны ижил төрлийн байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох болон эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулах ажлын хүрээнд:

“Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Конвенцийн нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг холбогдох бусад хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн хамт боловсруулан батлуулсан.

“Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай” Олон Улсын Конвенцийн хэрэгжилтийн тухай Монгол Улсын Засгийн Газрын 19, 20, 21 дүгээр илтгэлийг танилцуулахаар бэлтгэж байна.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 16 дугаар чуулганаас гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 159 дүгээр тогтоолоор баталсан “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2011-2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө”-ний тус яаманд хамааралтай арга хэмжээний хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудаас авч нэгтгэн Гадаад харилцааны яаманд хүргүүлсэн.

НҮБ-ын Арьсны үзлээр алагчлахыг устгах хорооны гишүүний сонгуульд Хууль Зүйн Яамны Төрийн нарийн бичгийн дарга нэр дэвшиж буйтай холбогдуулан Монгол Улсад хүний эрх, ялангуяа арьсны үзлээр алагчлах үзлийг устгах талаар ямар ахиц гаргаж, үйл ажиллагаа явуулж байгаа талаар англи хэл дээр мэдээлэл бэлтгэж, хүргүүлэв.

 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн бүгд хуралдаанаар "Хүний наймаатай тэмцэх асуудлаарх Олон Улсын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэлт өгөх" тухай өндөр хэмжээний уулзалтад Төрийн нарийн бичгийн дарга илтгэл тавих болсонтой холбогдуулан Монгол Улсад хүний наймааны асуудал ямар байгаа, үүний эсрэг тэмцэхэд манай Улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар англи хэл дээр мэдээлэл бэлтгэн хүргүүлсэн.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Цөөнхийн асуудлаарх бие даасан шинжээчийн улс орнуудад илгээсэн асуулгад Монгол улсаас шашны цөөнхийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл бэлтгэж, хүргүүлсэн.

 5.2.Салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх арга хэмжээний хүрээнд:

 Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхээр 2012 онд хийсэн ажлын тайланг Гадаад харилцааны яаманд хүргүүлсэн.

БНТУ-ын Жандармерийн Ерөнхий командлалын газраас бүс нутгийн хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Монгол Улс, БНАзербайжан Улс, БНКазахстан Улс, БНКиргизстан Улсуудтай хамтран “Евро-Азийн цэргийн статустай хууль сахиулах байгууллагуудын холбоо” байгуулах санаачилга гаргаж “Санамж бичиг”-ийн төсөл ирүүлснийг хянаж, холбогдох саналыг Гадаад харилцааны яамнаас авсан.

Швейцарийн Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн ээлжит чуулга уулзалтын үеэр байгуулах Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн төсөлд санал өгсөн.

Монгол, Канадын ээлжит Дугуй ширээний уулзалтын ярианы сэдэв, Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын Комиссын ээлжит 9 дүгээр уулзалтын ярианы сэдэв, Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн Департмент хоорондын 9 дүгээр зөвлөлдөх уулзалтын ярианы сэдэвт холбогдох саналыг тус тус хүргүүлсэн.

Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Эрх зүйн боловсролын шинэчлэл” Олон Улсын Бага хурлын бэлтгэл ажлыг хангаж ажилласан бөгөөд хурлын үеэр гадаадаас ирсэн илтгэгч нарын тавьсан илтгэлүүдийн орчуулгыг хянасан.

Монгол Улсаас хилийн чанадад суугаа зарим Дипломат төлөөлөгчийн газарт хууль зүйн атташег томилох асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Aжлын хэсгийг шинэчлэн байгуулсан Гадаад харилцааны сайд, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалыг баталгаажуулж ГХЯ-нд хүргүүлсэн.

Аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн болон Засгийн газрын холбогдох шийдвэрийн төслийг боловсруулан, санал авч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Хууль зүйн сайдын 2013 оны 2 дугаар сарын 14-28-ны хооронд АНУ-д хийсэн албан айлчлалын бэлтгэл ажил, Финлянд Улсын Хууль зүйн сайдын айлчлал, Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар Бага Хурлыг Монгол Улсад зохион байгуулсантай холбогдуулан хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Замби Улсын Хууль зүйн Дэд сайд ноён Роберт Симбиакула тэргүүтэй төлөөлөгчдийг 2013 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2013 оны 4 дугаар сарын 30-ны өдрүүдийн хооронд хүлээн авах бэлтгэл ажлыг тус тус хангасан.

Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын (ЕАБХАБ) баг бүрэлдэхүүн Монгол-ЕАБХАБ-ын цаашдын хамтын ажиллагааны чиглэл, салбарыг тодорхойлох үүднээс ХЗСайдтай хийсэн уулзалт, Монгол Улсад ажлын айлчлал хийсэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шүүхийн шийдвэрийн биелэлтэд Хяналт тавих газрын дарга, хошууч генерал Фам Вьет Хой тэргүүтэй төлөөлөгчдийг Хууль зүйн Дэд сайд хүлээн авч уулзсан уулзалт, эрх зүйн шинэтгэлтэй холбогдуулан мэргэжилтэн сургах болон Хууль зүйн яам, түүний харьяа агентлагуудын хүний нөөцийг чадавхижуулах асуудлаар Австралын Гриффит Их Сургуулийн Олон Улсын Бизнесийн Хөгжлийн Албаны менежер Хатагтай Ребекка Кеогийг Төрийн Захиргааны Удирдлагын газрын дарга хүлээн авч уулзсан уулзалтыг тус тус зохион байгуулж, орчуулга хийж, тэмдэглэл хөтлөв.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Ганболд Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль Зүйн сайдтай 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр уулзах уулзалтын ярианы сэдэвт Хууль зүйн яамны санал болон Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлагуудаас ирүүлсэн саналыг нэгтгэн бэлтгэж, хүргүүлэв.

Төрийн нарийн бичгийн даргын АНУ-ын Нью-Йорк хотод болох НҮБ-ын сонгуульт ажилд оролцох болон Вашингтон хотноо Холбооны Мөрдөх Товчоотой хийх уулзалтуудын цаг товлох ажлыг зохион байгуулав.

5.3.Гадаад орон, Олон Улсын байгууллагын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах үйл ажиллагааны хүрээнд:

Хансс-Зайделын сантай хамтран 2012 онд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүнгийн тайланг гаргаж тус санд хүргүүлсэн.

Хөдлөх хөрөнгийн барьцааны асуудлаар хамтран ажиллах талаар Олон Улсын Санхүүгийн Корпорацын Суурин төлөөлөгч Туен Д. Нгуен, Хууль зүйн яам болон АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлаг, Азийн Сантай хамтран ажиллах нэмэлт чиглэлийн талаар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Хөтөлбөрийн менежер Ричард Чен болон Азийн Сангийн Засаглал, ил тод байдлыг дэмжих төслийн удирдагч Басанти Покхарел нарыг Төрийн нарийн бичгийн дарга 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзсан уулзалтыг зохион байгуулж, тэмдэглэл хөтлөв.

          5.4. Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ болон гадаад орны шүүх, арбитрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохицуулах талаар:

 Дотоодын эрх бүхий байгууллагын 4 мөрдөн байцаагчийн даалгаврыг гадаад улсын эрх бүхий байгууллагад хүргүүлэх арга хэмжээ авч, гадаадын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн 22 эрх зүйн туслалцааны хүсэлтийн 4-ийг нь биелүүлэн буцааж, бусдад нь холбогдох ажиллагаа хийсэн.

Олон Улсын Арбитрын шүүх дээр хэлэлцэгдэж буй Канад Улсын хөрөнгө оруулалттай “Хан Ресорсиз” ХХК-ийн хөрөнгө оруулагчдын гаргасан нэхэмжлэлтэй болон БНХАУ-ын “Чинхуангдаоши Чинлог Интернэйшнл Индастриал” компани, “Чайна Хэйлонгжиан Интернэйшнл энд Техникал Кооператив” Корпораци болон “Бээжин Шоуганг Майнинг Инвестмент” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэрэгт ажиллагааг хийж байна.

 

ЗУРГАА. ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТААР ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД:

          6.1.Төрийн захиргааны манлайллыг хангах, удирдлага зохион байгуулалтын чиглэлээр:

           Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тайлан, хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн 2012 оны тайлан болон Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийн сар бүрийн хэрэгжилтийн мэдээг тус тус гаргаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хугацаанд нь хүргүүлсэн.

Тус яамны харьяа агентлаг, байгууллагуудын эрхлэх асуудлын хүрээний төрийн үйлчилгээнд дагаж мөрдөж байгаа стандарт, шаардлага, шалгуур үзүүлэлтийн талаарх мэдээллийг агентлагуудаас авч, нэгтгэн 2013.04.24-ний 3/1942 тоотоор ЗГХЭГ-т хүргүүлсэн.

УИХ-ын 2005 оны 25; 2008 оны 13 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын Хууль зүйн яамны чиг үүрэгт хамаарах асуудлын  шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийн байдлын тухай мэдээллийг гаргаж, 2013.05.15-ны 1/1851 тоотоор Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлсэн.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш тус яам болон харьяа агентлаг, байгууллагын эрхлэх асуудлын салбар, хүрээний чиглэлээр орон нутагт хийгдсэн ажил, арга хэмжээний тухай мэдээллийг агентлагуудаас авч, нэгтгэн 2013.05.24-ний 3/1943 тоотоор ЗГХЭГ-т хүргүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, МУ-ын эдийн засаг, нийгмийн 2013 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг тус тус батлуулан, агентлаг, байгууллага болон газар, хэлтсүүдэд хүргүүлсэн.

Тус яамнаас 2013 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөө боловсруулж, ЗГХЭГ-т хүргүүлсэн. Хэлэлцүүлэх асуудлын тодотгол болон яамны үйл ажиллагааны сар бүрийн мэдээг тогтоосон хугацаанд бичгээр болон цахим хэлбэрээр ЗГХЭГ-т хүргүүлж ажиллав.     

2013 оны эхний хагас жилд Ерөнхий сайдтай хийсэн 5 удаагийн теле хурлын бэлтгэл ажлыг ханган, хурлыг зохион байгуулсан.

Эхний хагас жилд нийт 6 удаагийн Сайдын шуурхай хурлыг зохион байгуулсан бол Удирдлагын зөвлөлийн 3 удаагийн хурлыг зохион байгуулжээ.

Яамны албан хаагчдад зориулсан Хууль зүйн сайдын захиргааны хэм хэмжээ тогтоосон нийтээр дагаж биелүүлэх эрх зүйн акт боловсруулах зөвлөмж боловсруулан Төрийн нарийн бичгийн даргаар батлуулан албан хаагчдад мэдээлсэн.

 Хууль зүйн яамны үйл ажиллагааны 2013 оны төлөвлөгөө болон улирал бүрийн төлөвлөгөөг боловсруулж, Төрийн нарийн бичгийн даргаар батлуулан, хэрэгжилтийг ханган ажилласан.

Хууль зүйн сайдын А/73 дугаар тушаалаар “Хууль зүйн салбарын болон яамны шагналын журам”, Төрийн нарийн бичгийн даргын А/25 дугаар тушаалаар “Хууль зүйн яаманд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”, А/27 дугаар тушаалаар “Яамны хөдөлмөрийн дотоод журам”, А/30 дугаар тушаалаар “Бичиг баримтын эргэлт, түүнд тавих дотоодын хяналтыг зохион байгуулах журам”, А/45 дугаар тушаалаар “Байгууллагын архивт баримт шилжүүлэх журам”, А/54 дүгээр тушаалаар “Хуулийн хувийн хэрэг бүрдүүлэх журам”-ыг тус тус шинэчлэн батлуулсан.

 Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтэд хяналт тавин, хяналтын карт нээн ажиллаж, хэрэгжилтийн байдлыг гарган удирдлагад танилцуулсан.

          6.2.Хүний нөөцийн манлайллыг хангах, төрийн албаны салбар зөвлөлийн хэвийн ажиллагааг хангах чиглэлээр:

 “Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан”-д 2012 онд гарсан хүний нөөцийн мэдээллийн талаарх өөрчлөлтийг яам болон харьяа агентлаг, байгууллагаар нэгтгэн, Төрийн Албаны Зөвлөлд хүргүүлсэн.

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг мөрдөж ажиллах хүрээнд тус яамны Төрийн албаны салбар зөвлөлийн дэргэд ажиллах байнгын, орон тооны бус Ёс зүйн хороог Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолын дагуу албан хаагчдаас ирүүлсэн саналыг үндэслэн шинэчлэн байгуулсан.

Яамны албан хаагчдын сул орон тоон дээр хүний нөөцийг оновчтой байршуулах, дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар баталсан Сонгон шалгаруулах журмын дагуу 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус яамны сул орон тоон дээр ажилтан сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнийг байгуулан тус яаманд ажилд орохоор хүсэлт гаргасан иргэдийн өргөдөл материалыг судлан, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан.

2013 оны эхний хагас жилийн байдлаар Төрийн захиргааны удирдлагын газарт 3, Хууль зүйн нэгдсэн бодлогын газарт 2, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт 1, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст 1, Гадаад хамтын ажиллагааны хэлтэст 1, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт 1, Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газарт 5 мэргэжилтэнг тус тус судалж холбогдох материалыг бүрдүүлэн, ажилд томилох тушаалыг боловсруулан батлуулсан.

Тайлангийн хугацаанд Хууль зүйн сайдын хүний нөөцийн томилгооны болон холбогдох бусад асуудлаар нийт 23 тушаалын төсөл, Төрийн нарийн бичгийн даргын ажилд томилох тухай 14, ажлаас чөлөөлөх тухай 10, сэлгэн ажиллуулах тухай 5, албан хаагчийг гадаад улсад хуралд оролцуулах тухай 2, чөлөө олгох талаар 5, сургалтын чөлөө олгох тухай 1, жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө олгох тухай 4, тэтгэвэрт гаргах тухай 1, ажлын хэсэг батлах тухай 3, нууцын нэмэгдэл олгох тухай 2, тусламж олгох тухай 6, хөрөнгө гаргах тухай 2 тушаалын төслийг тус тус боловсруулж батлуулсан.

Хууль зүйн сайдын тушаалаар 3 албан хаагчийн зэрэг дэв олгох асуудлыг шийдвэрлүүлж, мөн Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 19 албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлүүлсэн.

Яаманд шинээр ажилд орж байгаа албан хаагчдад зориулан шинэ ажилтны гарын авлагыг бэлтгэн тарааж, шинэ ажилтнуудтай хийх нэгдсэн уулзалтыг тухай бүр зохион байгуулсан.

Албан хаагчдын харьяалах нэгжийн даргатай байгуулах 2013 оны үр дүнгийн гэрээ байгуулах аргачлал, үлгэрчилсэн зааврыг албан хаагчдад танилцуулан, нэгж тус бүрээр албан хаагчдын харьяалах нэгжийн даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг нэгтгэн авч, Төрийн нарийн бичгийн даргад танилцуулах ажлыг зохион байгуулсан.

Хууль зүйн яамны албан хаагчдын 2013 оны ээлжийн амралтын хуваарийн саналыг холбогдох нэгж, албан хаагчдаас авч тушаалын төслийг боловсруулан Төрийн нарийн бичгийн даргаар батлуулсан.

Хууль зүйн яаманд мөрдөгдөж буй ажлын цагийн горимыг зөрчиж ажлаас хоцорсон, эрт явсан болон цагийн бүртгэлд бүртгүүлээгүй давхардсан тоогоор 58 албан хаагчид Төрийн захиргааны удирдлагын газрын даргын гарын үсэгтэй мэдэгдэл хүргүүлсэн.

          Төрийн албаны тухай Монгол Улсын хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн, туршилтын хугацаа нь дууссан 4 албан хаагчийг Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчид хамааруулах Төрийн нарийн бичгийн даргын тушаал батлуулан тангараг өргүүлэх ажлыг зохион байгуулсан.

 Төрийн албаны салбар зөвлөлөөс Хууль зүйн яамны хэмжээнд түр орлон ажиллаж байсан газрын дарга нарт дүгнэлт гаргуулах, сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлэх асуудлаар Төрийн албаны зөвлөлд хандан шийдвэрлүүлсэн.

 Төрийн албаны зөвлөлийн дээрх шийдвэрийг үндэслэн нийт 4 газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг албан тушаалд нь томилсон Төрийн нарийн бичгийн даргын тушаалыг батлуулсан.

6.3.Боловсон хүчний мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах, яамны аппаратын албан хаагчдыг гадаад, дотоод сургалтад хамруулах чиглэлээр:

Тус яамнаас баримтлах Хүний нөөцийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг Төрийн нарийн бичгийн даргаар батлуулан Монгол Австралийн тэтгэлэгт хөтөлбөр /МASP/-ийн Монгол дахь төлөөлөгчийн газарт цахим хаягаар болон албан бичгээр хүргүүлсэн.

 Хүний нөөцийг хөгжүүлэх, албан хаагчдыг гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулах ажлын хүрээнд Монгол Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн /MASP/ газраас магистрын тэтгэлэгт сургалтын сонгон шалгаруулалтыг зарласантай холбогдуулан Хууль зүйн яам болон харьяа агентлаг, байгууллагын албан хаагчдаас дээрх тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй, шаардлага хангасан 3 албан хаагчийг нэр дэвшүүлэн холбогдох материалыг хөтөлбөрийн газарт хүргүүлсэн бөгөөд сонгон шалгаруулалтын эхний шатанд Хууль зүйн яамны 1 албан хаагч 2014-2015 оны хичээлийн жилд магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар болсон.

Япон Улсын Гадаад хэргийн яамны хамтын ажиллагааны хүрээнд Япон сангаас 2013-2014 онд хэрэгжих “Төрийн албан хаагчийн япон хэлний дадлага” хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан 1 албан хаагчийн, Монгол, Японы Засгийн газрын хамтарсан "Хүний нөөцийн хөгжлийг дэмжих буцалтгүй тусламжийн JDS хөтөлбөр"-өөс 2013-2014 оны хичээлийн жилд суралцах магистрын тэтгэлэгт сургалтын сонгон шалгаруулалтыг зарласантай холбогдуулан тавигдах шаардлагыг хангасан тус яамны болон харьяа агентлаг, байгууллагын нийт 20 албан хаагчийн материалыг тус тус хүргүүлсэн.

Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод явдлын яамны харьяа академи, их, дээд сургуульд бакалаврын болон адъюнктурын сургалтад 2013-2014 оны хичээлийн жилд суралцах алба хаагч, сонсогч нарыг сонгон шалгаруулж, элсүүлэх ажлыг зохион байгуулан явуулах үүрэг бүхий шалгалтын Комиссыг ХЗСайдын тушаалаар байгуулан сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.

2013 онд Хууль зүйн яамны албан хаагчдын мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх сургалтын төлөвлөгөөг Төрийн нарийн бичгийн даргаар батлуулан төлөвлөгөөний дагуу нийт 38 цагийн багц сургалтыг Удирдлагын академитай гэрээ байгуулан 03 дугаар сарын 16-ны өдрөөс 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Удирдлагын академи дээр зохион байгуулсан. Сургалтад нийт 34 албан хаагч хамрагдсан.

Мөн яамны болон харьяа агентлаг, байгууллагын удирдах албан хаагчдад 2 өдрийн 20 цагийн сургалтыг батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу Удирдлагын академи дээр зохион байгуулж, давхардсан тоогоор 34 удирдах албан тушаалтан хамрагдсан.

Удирдлагын академийн Төрийн удирдлагын “Гараг”-ийн ангийн Засгийн газрын тэтгэлэгт сонгон шалгаруулалтад 4 албан хаагчийн нэрийг дэвшүүлэн Удирдлагын академид хүргүүлснээс 1 албан хаагч элсэлтийн шалгалтад тэнцэн 2013-2014 оны хичээлийн жилд тус сургуульд тэтгэлэгтэйгээр суралцахаар болсон.

Мөн Удирдлагын академиас зохион байгуулсан богино хэмжээний сургалтад яамнаас 3 удирдах албан тушаалтан, 2 мэргэжилтнийг хамруулсан.

Яамны албан хаагчдад хийх мэдээллийн цагийн хөтөлбөрийг Төрийн нарийн бичгийн даргаар батлуулан албан хаагчдад шинэ мэдээлэл өгөх, мэдлэг чадварыг нэмэгдүүлэх болон сонирхсон чөлөөт сэдвүүдээр мэдээллийн цагийг сар бүр зохион байгуулж байна.

 6.4.Шагнал урамшууллын талаар:

 Тайлангийн хугацаанд Хууль зүйн албаны тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр 28, Улсын бүртгэлийн тэргүүний ажилтан тэмдгээр 2, Цагдаагийн алдар тэмдгээр 35, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан тэмдгээр 22, яамны Хүндэт жуух бичгээр 17, нийт 104 албан хаагч салбарын болон яамны шагналаар шагнуулсан байна.

 Мөн харьяа агентлаг, байгууллагаас төрийн одон медалиар шагнуулахаар ирүүлсэн албан хаагчдын материалыг судлан үзэж, шагнуулах саналыг Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Засгийн Газрын Хэрэг эрхлэх газарт тус тус өргөн барьж, 119 алба хаагч Төрийн дээд одон, медалиар шагнуулсан байна. Үүнд: Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 6, Алтан гадас одонгоор 6, Цэргийн гавьяаны одонгоор 16, Цэргийн хүндэт медалиар 76, Хөдөлмөрийн хүндэт медалиар 10, Шударга журам медалиар 5, нийт 119 албан хаагч шагнагдсан байна.

 6.5.Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хэрэгжилтийн байдалд хяналт тавих талаар:

 Хууль зүйн яаманд 2013 оны эхний хагас жилд 613 өргөдөл, гомдол ирснээс: Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 11, Ерөнхийлөгчийн Тамгын газраас 10, Улсын Их Хурлаас 15 өргөдөл, гомдлыг шилжүүлэн, 383 өргөдөл, гомдлыг иргэдээс биечлэн, 230 өргөдлийг шуудангаар, цахим хэлбэрээр 5 өргөдөл ирүүлсэн бөгөөд 534 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариу өгч, хугацаа болоогүй 79 өргөдөл хяналтад байна.

 Сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргатай биечлэн уулзах иргэдийн хүсэлтийг хүлээн авч бүртгэн, уулзалтыг зохион байгуулж тэмдэглэл хөтлөн биелэлтэд нь хяналт тавьж ажилласан бөгөөд нийт 9 иргэнийг хүлээн авч уулзсан байна.

 Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх / орон сууц олгуулах гэх мэт/-ээр гаргасан 18 өргөдлийг зохих журмын дагуу тусгай бүртгэлд бүртгэж шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.

 Тайлангийн хугацаанд Шинэчлэлийн Засгийн газрын санал хүсэлт хүлээн авах 11-11 төвөөс тус яаманд 519 санал, хүсэлт хуваарилан ирүүлснээс хариу өгсөн 309, өргөдөл гомдлын бүртгэлийн карт нээн хяналтанд авч хариу өгсөн 2 хүсэлт байна. Нийт ирүүлсэн санал хүсэлтийг төрлөөр ангилбал санал хүсэлт 427, гомдол 33, талархал 7, шүүмжлэл 52 байна.

 6.6.Дотоод хяналтын чиглэлээр

 Хууль зүйн сайдын 2013 оны А/71 дүгээр тушаалаар Хууль зүйн яам, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-ыг батлуулан хэрэгжилтийг ханган ажилласан.

 2013 оны яамны дотоод хяналт шалгалтын төлөвлөгөөг Сайдаар батлуулан төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Төрийн нарийн бичгийн баталсан удирдамжийн хүрээнд яамны албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг хийж, дүнг илтгэх хуудсаар удирдлагад танилцуулсан.

Ирсэн, явсан албан бичгийг хөтлөх, удирдах ажилтанд танилцуулах, удирдлагаас өгсөн зааврын дагуу холбогдох ажилтанд хүргэх, бүртгэл хяналтын карт хөтлөх, хугацаатай бичгийн шийдвэрлэлтийн байдалд хяналт тавих зэргээр дотоод хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж, холбогдох мэдээг удирдлагад танилцуулан ажиллаа.

 Тайлангийн хугацаанд /2013,06.25-ны байдлаар/ нийт 5032 албан бичиг бусад байгууллагаас ирсэн бөгөөд үүнээс хариутай 1145 албан бичиг, шууд 3887, хяналтанд 216, хугацаа хэтэрсэн 90, хугацаа болоогүй 36 бичиг байна.

Мөн 2503 албан бичигт огноо, дугаар өгч, 10 мянга гаруй бичгийг нэг бүрчлэн дугтуйлж, гадаад, дотоодын албан байгууллага, хувь хүмүүст хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.

 Яамны албан хаагчдаас боловсруулсан албан тоот 9396, Сайдын 574 тушаал, Төрийн нарийн бичгийн даргын 457 тушаалын төслийг хэвлэмэл хуудсанд стандартад нийцүүлэн хэвлэж, яамны шагнал, албан хаагчдын үнэмлэхийг хэвлэмэл хуудсанд тохируулан хэвлэх ажлыг зохион байгуулсан.

Тус яамны архив нь байгууллагын газар хэлтэс, ажилтнуудаас Архивт баримт шилжүүлэх журмын дагуу 2012 оны нийт 148 /хадгаламжийн нэгж/ баримтыг Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу хүлээн авч хадгаламжийн нэгж бүрдүүлж, архивын програмд дотоод товьёогийн хамт шивж оруулан, үдэж хавтаслан архивласан.

Мөн “Эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төслийн нийт 22 хадгаламжийн нэгж материалыг хүлээн авч архив зүйн дагуу архивласан.

 Архиваас ажлын хэрэгцээнд дотооддоо /давхардсан тоогоор/ 85, гадны байгууллага иргэдэд 11 удаа лавлагаа олгож ажилласан.

Мэргэжилтнүүдийн цаг ашиглалтын мэдээг газар нэгж бүрээр сар бүр буюу нийт 6 удаа гаргаж, газар, хэлтсийн дарга нарт тогтмол танилцуулсан.

 Мэдээллийн технологит суурилсан хүний нөөц, байгууллагын дотоод үйл ажиллагаанд нэвтрүүлэх цахим e-office системийг худалдах худалдан авах гэрээг 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Эйбл Софт” ХХК-тай байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд яамны албан хаагчдад уг системийн талаар сургалт зохион байгуулсан. Дээрх гэрээний 4.1.9-д заасны дагуу системийн программ хангамжийг яамны үйл ажиллагааны онцлогт тохируулан өөрчлөлт оруулах талаар газар, хэлтсийн дарга нараас санал авч байна.  

 Яамны хэмжээнд ашиглагдаж буй нийт компьютер, түүний дагалдах хэрэгсэл, хэвлэгч, хувилагч, сканнер зэргийг үзүүлэлтүүдээр нарийвчлан газар, хэлтэс болон мэргэжилтэн тус бүрээр нэгтгэн гаргасан.

Мэдээллийн сүлжээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор 100 хэрэглэгчийн лиценз бүхий Kaspersky Internet Security-2013 антивирусны програм хангамжийг “JTH” ХХК-наас худалдан авч, давхардсан тоогоор нийтдээ 80 компьютерт суурилуулсан байна.

Яамны бодлого, үйл ажиллагааны талаар сонирхогч иргэн, этгээдэд мэдээлэл өгөх болон асуудал хариуцсан ажилтантай нь иргэдийг шуурхай холбож өгч ажилласан.

 

ДОЛОО ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН ТӨСӨВ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТӨЛӨВЛӨХ, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАЛТААР ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД:

 7.1. Хууль зүйн сайдын төсөв, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх, зохистой хуваарилалтыг хангах ажлын хүрээнд:

 Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9-д заасны дагуу Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын 2012 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлангуудыг хүлээн авч нэгтгэн 2013 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 4б/1318 дугаартай албан тоотоор ҮАГ-т аудит хийлгэхээр хүргүүлж аудитлагдсан тайланг хүлээн авсан.

Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг байгууллагуудын 2014-2016 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдах хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг байгууллага бүрээр гаргаж Эдийн засгийн яаман дээр урьдчилсан төсөв хамгаалсан.

Хууль зүйн сайдын 2013 оны төсвийн багцад тусгагдсан хөрөнгө оруулалт, бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааны тайланг Сангийн яаманд хүргүүлсэн бөгөөд Хууль зүйн сайдын 2013 оны төсвийн багцад тусгагдсан хөрөнгө оруулалт, бараа бүтээгдэхүүн худалдан авах үйл ажиллагааны гүйцэтгэлийг хянан санхүүжилтийн эрх нээж, гүйцэтгэлийн актыг үндэслэн санхүүжилтийг Сангийн яам, Төрийн сангийн газраар дамжуулан хийж байна.

Гадаадын төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2012 оны санхүүгийн тайланг гаргуулан хянаж санхүүгийн нэгтгэсэн тайланд тусгасан.

 Хууль зүйн яамны шинэ барилга, БЗД, СХД-ийн Шүүх, прокурорын цогцолборын барилгын зураг төсвийн ажлын гэрээ байгуулж эскизийг батлуулан ажлын зургийг гүйцэтгүүлж байна.

Төрийн буруутай үйл ажиллагаанаас гарсан хохирлыг шүүхийн шийдвэрийн дагуу хяналт тавьж, хохирогчдын хохирлыг Хууль зүйн сайдын 2013 оны 2 удаагийн тушаалаар нийт 45 төлбөр авагчид 6,6 тэрбум төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу олгоод байна.

Төсвийн тухай хуулийн 8.8.3-д заасны дагуу салбарын сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг нэгтгэн гаргаж, сар бүрийн 6-ны өдрийн дотор тайлбар тодруулгын хамт Сангийн яаманд хүргүүлсэн.

7.2.Хууль зүйн сайдын бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтын талаар:

Улсын төсвийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг нийтэд нээлттэй зарлаж, хуулийн дагуу тендер шалгаруулалт, худалдан авах ажиллагаанд хяналт тавьж, 36 нээлттэй тендер шалгаруулалт, 1 хязгаарлагдмал тендер шалгаруулалт, 15 шууд гэрээгээр гүйцэтгэгчийг шалгаруулж гэрээ байгуулагдсан.

ЦЕГ-аар дамжуулан орон нутагт хэрэгжүүлж байгаа кабон төслөөр нийт 25 цагдаагийн кабоны барилгын гүйцэтгэгчийг шалгаруулж, гэрээ байгуулан барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.

Цагдаагийн байгууллагад Төрийн нууцын зэрэглэлтэй шууд гэрээгээр гүйцэтгэх арга хэмжээний талаар Тагнуулын ерөнхий газраас зөвшөөрөл авч нууцын зэрэглэлтэй ажил гүйцэтгүүлэхээр аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулан ажлыг эхлүүлэн хяналт тавин ажиллаж байна. Мөн 1627,0 сая төгрөгийн авто парк шинэчлэл, холбоо, сүлжээний техник хэрэгслийн гүйцэтгэгч сонгон шалгаруулалт хийгдэж гэрээ байгуулан ажлыг гүйцэтгэж дуусч байна.

Хууль сахиулахын их сургууль, ДЦ-ийн 805-р ангийн барилга, ДЦ-ийн 809-р ангийн барилга, Хил хамгаалах байгууллагын төрийн нууцын зэрэглэлтэй шууд гэрээгээр гүйцэтгэх барилга байгууламж, тоног төхөөрөмж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэгдсэн хорих байр барих ажлын гүйцэтгэгчийг харьяа агентлаг, байгууллагууд сонгон шалгаруулж нууцын зэрэглэлтэй шууд гэрээг байгуулан Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсээр хянуулан ажлаа эхлүүлсэн.

 7.3. Яамны санхүү, аж ахуйн үйлчилгээний талаар:

 Яамны харилцах данснаас нийт 253 удаагийн төлбөрийн хүсэлтээр бичилт хийж, 828.9 сая төгрөгийн зарлагын гүйлгээг хийсэн байна. Касснаас нийт 132 удаагийн баримтаар 15.0 сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, зардлын зүйл анги тус бүрээр тайлан гаргаж, Сангийн яаманд хянуулсан.

Цалинг сар бүрийн 10; 25-ны өдрүүдэд бодож, 307.9 сая төгрөгийн цалин олгосон бөгөөд нийгмийн даатгалын тайлан, ХХОАТ-ын тайланг гаргаж хүргүүлсэн.

Жижиг мөнгөн сангаар касст нийт 6 удаагийн 18.0 сая төгрөгийг хүлээн авч зарцуулан зардлын зүйл бүрээр тайланг гарган Төрийн санд хянуулсан.

Ажлын хэрэгцээнд зориулан зөөврийн компьютер 3ш, ай пад 1ш, өнгөт хэвлэгч 1ш, дуу хураагуур 1ш, сандал 3 ширхэгийг нийт 10.2 сая төгрөгөөр бэлтгэн олгосон. Мөн албан ажлын хэрэгцээ, шаардлага их байгаагаас хамааран дуудлагын автомашины тоо, төрлийг нэмэгдүүлэх хүсэлтийг ТӨХ-нд гаргаж, уг хорооны 2013.06.13-ны 375 дугаар тогтоолоор яамны дуудлагын автомашины тоог 3, хөдөө явах ажлын автомашины тоог 1 болгон тус тус нэмэгдүүлсэн.  

Төсвийн тухай хуулийн 8-р зүйлд заасны дагуу сар бүрийн 2-ны дотор яамны төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг тухай бүр гарган Сангийн яаманд хүргүүлсэн.

Албан хаагчдад олгох хоолны мөнгийг нэмэгдүүлэх судалгааг хийж, 3500 төгрөг байсныг 5000 төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэрийг гаргуулсан.

 ДҮГНЭЛТ:

 Тайлант хугацаанд тус яам 2013 оны эхний хагас жилд дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх, төлөвлөгөөт ажлыг биелүүлэх, бодит хэрэгжилтийг хангах чиглэлээр анхааран ажилласан бөгөөд үүнд, дор дурьдсан арга хэмжээг онцлон дурьдах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

- Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар батлуулсан.

- Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлүүлсэн.

- Хилийн шалган нэвтрүүлэх албаны иргэдийн баримт бичгийг шалгах асуудлыг боловсронгуй болгох ажлын хүрээнд Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн.

- “Цэргийн анги, байгууллагыг нэгтгэн, өөрчлөн зохион байгуулах тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын 2013 оны 166 дугаар тогтоол, Засгийн газрын 2004 оны 135 дугаар тогтоолоор баталсан “Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухал объектын жагсаалт”-ыг шинэчлэн батлах тухай Засгийн газрын 91 дүгээр тогтоол, Улаанбаатар хотод замын хөдөлгөөний хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, ЦЕГ-аас Нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулан цагдаагийн 120 алба хаагч ажиллуулж байгаа ажлын санхүүжилтийг шийдвэрлэсэн Засгийн газрын 2013 оны 111 дүгээр тогтоол, УБЕГ-ын дүрмийг боловсруулан ЗГ-ын 2013 оны 05 дугаар 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн 173 тоот тогтоолыг тус тус батлуулсан.

- Хууль зүйн сайдын тушаалаар ШШГЕГ, ШШҮХ, ХХЕГ, УБЕГ, АЕГ, ГИХАЭГ-ын стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон бүтэц, орон, тоог шинэчлэн батлуулсан.

- Мөн сайдын тушаалаар “Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа олгох заавар, хууль тогтоомжийн хүрээнд ялтай эсэх лавлагааг “тодорхойлолт”-оор авах эрх бүхий байгууллагын жагсаалт, холбогдох маягтын загвар, “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх журам”, Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журам, “Албадан ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн тогтоолыг гүйцэтгэхэд хяналт тавих журам”, “Хорих ангийн дотоод журам”, “Баривчлах, цагдан хорих байрны дотоод журам”-ыг тус тус боловсруулан батлуулсан.

 - Цагдаагийн ерөнхий газрын харьяа “Хүч” спорт хороо, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа “Хилчин” спорт хороо, Хууль сахиулахын их сургуулийн харьяа “Соёмбо” спорт хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” спорт хороодыг өөрчлөн зохион байгуулж, Хууль сахиулахын их сургуулийн харьяа 90 хүний орон тоо бүхий “Соёмбо” спорт, сургалтын төвийг байгуулах тухай Хууль зүйн сайдын тушаалыг боловсруулж батлуулсан.

- УИХ-аас “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийг баталсантай холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хуульчдын нэгдсэн бүртгэлийн ажил явагдаж байна.

- Хууль зүйн сайдын тушаалаар “Хууль зүйн салбарын болон яамны шагналын журам”, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар “Хууль зүйн яаманд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”, “Яамны хөдөлмөрийн дотоод журам”, “Бичиг баримтын эргэлт, түүнд тавих дотоодын хяналтыг зохион байгуулах журам “Байгууллагын архивт баримт шилжүүлэх журам”, А/54 дүгээр тушаалаар “Хуулийн хувийн хэрэг бүрдүүлэх журам”-ыг тус тус шинэчлэн батлуулсан.

- Хууль зүйн сайдын тушаалаар Хууль зүйн яам, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”, 2013 оны яамны дотоод хяналт шалгалтын төлөвлөгөөг батлуулан төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

- 2013 онд Хууль зүйн яамны албан хаагчдын мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх сургалтын төлөвлөгөөг Төрийн нарийн бичгийн даргаар батлуулан төлөвлөгөөний дагуу нийт 38 цагийн багц сургалтыг Удирдлагын академитай гэрээ байгуулан 03 дугаар сарын 16-ны өдрөөс 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Удирдлагын академи дээр зохион байгуулсан.

- Мэдээллийн технологит суурилсан хүний нөөц, байгууллагын дотоод үйл ажиллагаанд нэвтрүүлэх цахим e-office системийг худалдах худалдан авах гэрээг “Эйбл Софт” ХХК-тай байгуулан туршилтын хугацаагаар нэвтрүүлсэн.

- Хууль зүйн яамны хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох ажлыг зохион байгуулан ажиллаж, яамны нэгж тус бүрээр хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлсон.

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, БШУЯ, ШЕЗ, УЕПГ, АТГ-тай хамтран “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулган, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль сахиулахын их сургууль, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран “Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлогын хэрэгжилт, чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан байна.

 

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ

 

Geree-banner

Banner-GemtHeregHuuli3

ZG-ActionPlan2012



Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module