Хууль зүй дотоод хэргийн яам

A+ R A-

Засгийн газрын оны   дугаар
тогтоолын   дугаар хавсралт


ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН
 ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил

Хууль зүйн яам (цаашид "яам" гэх)-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)-ийн зорилго нь Хууль зүйн сайд (цаашид "сайд" гэх)-ын болон Засгийн газрын шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн шинэтгэлийн стратегийн төлөвлөлт, хууль зүйн нэгдсэн бодлогын удирдамж, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, хууль тогтоомжийн системчилэл, мэдээлэл, хууль зүйн боловсрол, судалгаа, эрх зүйн сургалт сурталчилгаа,  төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн туслалцааны үйлчилгээг үзүүлэх,  улсын хил хамгаалалт, Монгол улсад орох, гарах, оршин суух гадаадын иргэн харьяатын  асуудал, хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бүртгэл, төрөөс сүм, хийдтэй харилцах асуудал, цагдаа, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн хяналт, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, хуульчдын олон нийтийн байгууллагатай харилцах асуудал, Засгийн газраас шүүх, прокурорын байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, архивын талаар баримтлах төрийн бодлого хэрэгжүүлэх, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэхтэй холбоотой асуудлыг хамарсан стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлоход оршино.

1.2. Үндэслэл

Хөтөлбөрийг Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэтгэлийн талаар баримтлах бодлого", Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийг тус тус үндэслэн боловсруулав.

1.3. Хууль тогтоомжийн орчин

    Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

- Монгол Улсын Үндсэн хууль;
- Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
- Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын           тухай хууль;
- Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль;
- Төсвийн тухай хууль;
- Төсвийн тогтвортой байдлын тухай хууль;
- Төрийн албаны тухай хууль;
- Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
- Бусад холбогдох хууль тогтоомж.

1.4. Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын шилдэг туршлага, өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт болон дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлт зэрэг арга зүй, энэ хөтөлбөрийг өмнөх жилүүдэд боловсруулж хэрэглэсэн туршлагыг хэрэглэв.

1.5. Яамны үүрэг, хариуцлагын хуваарь

Засгийн газрын удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллагын нэг болох Хууль зүйн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хууль зүйн хүрээнд үүрэг, хариуцлага хүлээж, Сайд, Засгийн газрын танхимд дээр дурдсан хүрээнд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Яам нь эрх зүйн шинэтгэлийн бодлого, төлөвлөлт, төсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдана.

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын  хэрэгцээний эх  үүсвэр

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой, бүрэн тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг тогтооход чухал ач холбогдолтой юм.

Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:
Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Сайд, Засгийн газар (танхим) болно. Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ.

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, ажилтнуудын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

2. Яамны үйл ажиллагааны стратеги

2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, сайдын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

    2.2.1. Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах замаар сайд, Засгийн газрын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, удирдлагын зохистой хэлбэр төлөвшүүлэх;

    2.2.2. Удирдлагын шилдэг арга барил, туршлагыг нэвтрүүлэх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх замаар хууль сахиулах  салбарын удирдлагын манлайллыг хангах, иргэн, байгууллагад үзүүлэх хууль зүйн үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх;

    2.2.3. Хүний нөөцийн удирдлагын шилдэг арга барилыг хэрэглэх, хууль зүйн боловсрол, эрх зүйн сургалтын бодлогыг тодорхойлон төлөвшүүлэх, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар оновчтой, чадварлаг бүтцийг хөгжүүлэх, сайдын эрхлэх ажлын хүрээний үйл ажиллагаанд Засгийн газраас төсөвлөсөн хөрөнгө, нөөцийг зохистойгоор хуваарилан зохицуулах;

    2.2.4. Гадаад орнуудын ижил төрлийн байгууллагатай харилцаа тогтоож,
хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай олон улсын олон талт болон хоёр талт гэрээний хэрэгжилтийг хангах

2.2.5 Нээлттэй, ил тод, шуурхай, чанартай,  хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх

    2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго

Яамны эрхэм зорилго нь Монгол улсад шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэхэд оршино.

2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараахь үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлнэ:

2.4.1. Эрх зүйн шинэтгэлийн бодлогын стратеги төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах;

2.4.2. Хууль зүйн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, арга зүйн удирдамжаар хангах;

2.4.3. Эрх зүйн шинэтгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хууль зүйн боловсрол, эрх зүйн сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах;

2.4.4. Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулах;

2.4.5. Эрх зүйн шинэтгэл, хууль зүйн бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх;

2.4.6. Салбарын хүрээнд гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;

2.5. Үйл ажиллагааны гол зорилт

Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг дэвшүүлэн ажиллана:

    2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

  • 2.5.1.1. Эрх зүйн шинэтгэлийн бодлогыг  боловсруулах, стратегийг төлөвлөх;
  • 2.5.1.2. Эрх зүйн тогтолцооны бодлогыг боловсронгуй болгох;
  • 2.5.1.3. Шүүх эрх мэдлийн, хууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон  эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд хууль тогтоомжийн төсөл боловсруулах, судалгаа хийх, боловсруулж буй хуулийн төслийн үр нөлөөг тандан судлах;
  • 2.5.1.4. Хуулийн төсөлтэй холбогдуулан дагаж гарах дүрэм, журмыг боловсруулах;

    2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

  • 2.5.2.1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүдийн санаачилсан хууль тогтоомжийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төслийг боловсруулах, бусад яамдаас боловсруулсан хууль тогтоомжийн үзэл баримтлалын төслийг хянах;
  • 2.5.2.2. Бусад яамдаас боловсруулсан хууль тогтоомжийн төсөл Үндсэн хууль, бусад хуультай нийцэж байгаа эсэхийг хянах, санал өгөх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгох, Засгийн газрын шийдвэрийн төслийг хянах, төсөлд өгөх санал боловсруулах;
  • 2.5.2.3. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга болон хуулиар хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахаар тусгайлан эрх олгогдсон бусад этгээдийн захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хянах, бүртгэх, лавлагаа, мэдээллээр олон нийтийг хангах;
  • 2.5.2.4. Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний болон захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн сан болон бүртгэлийг эрхлэн хөтлөх;

2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

  • 2.5.3.1. Харьяа агентлаг, байгууллагын хүрээний эрх зүйн шинэтгэлийн талаарх бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
  • 2.5.3.2. Цагдаагийн байгууллагын талаарх бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
  • 2.5.3.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын талаарх бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
  • 2.5.3.4. Хил хамгаалах байгууллагын талаарх бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
  • 2.5.3.5. Өмгөөлөл, нотариатын байгууллагын талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
  • 2.5.3.6. Улсын бүртгэлийн байгууллагын талаарх бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
  • 2.5.3.7. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх байгууллагын талаарх бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
  • 2.5.3.8. Үндэсний архивын талаарх бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
  • 2.5.3.9. Хууль зүйн хүрээлэнгийн талаарх бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
  • 2.5.3.10. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн талаарх бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
  • 2.5.3.11 Дотоод хэргийн их сургуулийн талаарх бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
  • 2.5.3.12 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн талаарх бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
  • 2.5.3.13. Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах, энэ чиглэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохицуулах;
  • 2.5.3.14. Орон нутгийн хууль зүйн албадын харилцан ажиллагааг хангах арга хэмжээ авах;
  • 2.5.3.15.  Хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, хуульчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах;
  • 2.5.3.16. Хууль тогтоомж, салбарын бодлогын сурталчилгааг зохион байгуулах, хууль сахиулах үйл ажиллагаа явуулж буй бусад байгууллагатай хамтран ажиллах, эрх зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааны талаарх бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
  • 2.5.3.17. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын бодлогын хэрэгжилт, гэрч, хохирогчийг хамгаалах болон хүний эрхийг хангах үйл ажиллагааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
  • 2.5.3.18. Яамыг төлөөлөн гадаадын улс оронд суух төлөөлөгчийн талаарх бодлогын  хэрэгжилтийг зохицуулах;
  •     
  • 2.5.3.19. Хууль зүйн боловсрол, эрх зүйн сургалтын талаарх бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
  • 2.5.3.20. Галт зэвсэг үйлдвэрлэх, худалдах, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах, тамга, тэмдэг үйлдвэрлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох тухай бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

  • 2.5.4.1. Төрийн захиргаа, хүний нөөцийн манлайллыг хангах, төрийн албаны салбар зөвлөлийн хэвийн ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх; дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, яамны үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөг боловсруулах, хяналт тавьж тайлагнах;
  • 2.5.4.2. Яамны албан хаагчдын сургалт, салбарын хэмжээний шинжлэх ухаан, технологийн төслийн хэрэгжилт, яамны мэдээллийн сүлжээ, иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, эрх зүйн мэдээллийн цахим сангийн техникийн  хэвийн ажиллагааг хангах, мэдээллээр үйлчлэх;
  • 2.5.4.3. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг эрхлэх, ажил, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн худалдан авах үйл ажиллагаанд зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, яамны санхүүгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах;
  • 2.5.4.4. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

  • 2.5.5.1. Сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын  үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, хяналт шинжилгээ хийх аргачлал боловсруулах, боловсруулсан аргачлалыг хэрэгжүүлэх, сурталчлах, хяналт шинжилгээний үйл ажиллагааг хөндлөнгийн байгууллагаас хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  • 2.5.5.2. Салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн үр нөлөө, зорилгод хүрч байгаа байдалд үнэлгээ хийж, хөндлөнгийн байгууллагаар хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулах;
  • 2.5.5.3. Сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх;
  • 2.5.5.4. Салбарын төвлөрсөн бус статистик мэдээллийг эрхлэн хөтлөх;

2.5.6. Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

  • 2.5.6.1. Сайдын эрхлэх асуудлын хүрээний гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  • 2.5.6.2. Салбарын хүрээнд гадаадын зээл, буцалтгүй тусламж, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  • 2.5.6.3. Салбарын хүрээнд  хоёр ба олон талт гэрээ хэлэлцээр байгуулж, хамтран ажиллах, гадаад орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах;
  • 2.5.6.4. Олон улсын шүүх, арбитрын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцох ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх, шийдвэрийн хэрэгжилтийг хангах;

    2.6. Үйл  ажиллагааны зорилт
Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажилтнуудын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.

2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:

  3. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:

1. Яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх).

2. Эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх).

3. Үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын  баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх).

4. Бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх).

5. Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны  стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан, хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх).

6. Улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан байх).

7. Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар


Дээр дурдсан зарчим болон Хууль зүйн яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна:

3.3. Зохион байгуулалтын бүтэц

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загвараас дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгж урган гарч байна:

3.3.1. Эрх зүйн шинэтгэлийн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний эрх зүйн шинэтгэлийн бодлогыг боловсруулах стратегийг төлөвлөх үндсэн үүрэг хүлээж, үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, шүүх эрх мэдлийн, хууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх зүйн шинэтгэлийн хүрээнд бусад хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хуулийн төслийн судалгаа хийх боловсруулж буй хуулийн төслийн үр нөлөөг тандан судлах, хуулийн төсөлтэй холбогдуулан дагаж гарах дүрэм, журмыг боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргаас Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус


хэрэглэгч нь Улсын Их Хурал, бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, ашгийн төлөө хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.

3.3.2. Хууль зүйн нэгдсэн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль болон эрх зүйн бодлогод хэрхэн нийцэж байгаа, түүнчлэн хуулиар тогтоосон шаардлагыг хангасан эсэх талаар Засгийн газрын өгөх санал, дүгнэлтийн төслийг бэлтгэх, бусад яамдаас боловсруулсан хуулийн төсөл Үндсэн хууль, бусад хуультай нийцэж байгаа эсэхийг хянах, санал өгөх, хууль тогтоомжийн төсөл хянаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгох, Засгийн газрын шийдвэрийн төслийг хянах, төсөлд өгөх санал боловсруулах үүрэг хүлээж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга болон хуулиар хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахаар тусгайлан эрх олгогдсон бусад этгээдийн захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хянах, бүртгэх, лавлагаа, мэдээллээр олон нийтийг хангах болон Монгол Улсын хууль тогтоомж, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн сан, бүртгэлийг эрхлэн хөтлөх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргаас Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Улсын Их Хурал, бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, ашгийн төлөө хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.

3.3.3. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

    Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын эрх зүйн шинэтгэлийн талаарх бодлогын хэрэгжилтийг зохицуулах, шүүх эрх мэдлийн шинэтгэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах, энэ чиглэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохицуулах, хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, хуульчийн эрх зүйн байдлын

тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хуульчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, хууль зүйн боловсрол, эрх зүйн сургалтын талаарх бодлогын хэрэгжилтийг хангах үүрэг хүлээхийн зэрэгцээ эрх зүйн сурталчилгаа, хууль сахиулах төв болон орон нутгийн байгууллагуудтай харилцан хамтран ажиллах, эрх зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааны талаарх бодлогын хэрэгжилтийг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад хууль тогтоомж, бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Улсын Их Хурал, бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, шүүх, прокурор, өмгөөлөх, нотариат, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, ашгийн төлөө хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.

3.3.3.1. Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

    Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын бодлогын хэрэгжилт, гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны бодлогын болон хүний эрхийг хангах үйл ажиллагааны бодлогыг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад хууль тогтоомж, бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, шүүх, прокурор, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, улсын төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.

3.3.3.2. Дотоод хэргийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад явуулах эрх зүйн шинэтгэлийн талаарх бодлогын хэрэгжилтийг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад хууль тогтоомж, бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлагууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, улсын төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.

3.3.4. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах үндсэн үүрэг хүлээж, яамны үйл ажиллагаанд удирдлагын шилдэг тэргүүний туршлага, арга барилыг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог бэхжүүлэх,  Яамны албан хаагчдын сургалт, салбарын хэмжээний шинжлэх ухаан, технологийн төслийн хэрэгжилт, яамны мэдээллийн сүлжээ, иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, эрх зүйн мэдээллийн цахим сангийн программ хангамжийн найдвартай ажиллагааг хангах, мэдээллээр үйлчлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ нь Сайдаас шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон бусад үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, төрийн захиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг нь үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам болон боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.

3.3.4.1. Гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн зургаадугаар зорилтын хүрээнд гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн үүргийг хүлээж сайдын эрхлэх ажлын хүрээний яам, агентлаг, хууль сахиулах байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, эрх зүйн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулах, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулах болон олон улсын арбитрын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцох ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь гадаадын зээл, буцалтгүй тусламж, төслийг хэрэгжүүлэх хүрээнд техникийн туслалцаа авах, бусад орны ижил төстэй байгууллагын туршлагыг судлах ажлыг зохицуулах, зохион байгуулахад чиглэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Гадаад харилцааны яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, хууль сахиулах байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна.

3.3.4.2. Санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтын асуудлыг төлөвлөх, зарцуулах үндсэн үүрэг хүлээж, сайдын төсвийн багц, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах, ажил, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг худалдан авах үйл ажиллагаанд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх яамны санхүүгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Сайд, Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх ажлын хүрээний Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, улсын төсөвт байгууллага, бусад хэрэглэгч байна.

    3.3.5. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

    Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын  үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, хяналт шинжилгээ хийх аргачлал боловсруулах, боловсруулсан аргачлалыг хэрэгжүүлэх, шаардлагатай үед байгууллагын тодорхой чиг үүрэгт системчилсэн үнэлгээ хийх,  сурталчлах, хяналт шинжилгээний үйл ажиллагааг хөндлөнгийн байгууллагаас хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн үр нөлөө, зорилгод хүрч байгаа байдалд үнэлгээ хийж, хөндлөнгийн байгууллагаар хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулах, сайдын эрхлэх асуудлын хүрээний

агентлаг, байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх, салбарын төвлөрсөн бус статистик мэдээллийг эрхлэн хөтлөх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагааны нэг гол үүрэг нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үр дагаварт хяналт-шинжилгээ хийж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллага, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага,улсын төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус болон шашны байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, сургалт судалгаа, эрдэм шинжилгээний болон хэвлэл, мэдээллийн байгууллага байна.

---оОо---

Geree-banner

Banner-GemtHeregHuuli3

ZG-ActionPlan2012



Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

Вэб статистик

Өнөөдөр34 зочид
Өчигдөр248 зочид
Энэ 7 хоног736 зочид
Энэ сар2918 зочид
Нийт103200 зочид